МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

ГЕОФОРУМ Сэтгүүл

ГЕОФОРУМ СЭТГҮҮЛ, ДУГААР 05, 2019/01

МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ-ээс бүх нийтийн газарзүйн боловсрол, газарзүйн шинжлэх ухааныг сурталчлах, залуу судлаачид, багшийн хөгжлийг дэмжих зорилготой “Геофорум” сэтгүүлийг эрхлэн гаргадаг билээ. 

10,000

Редакторын зурвас  


2016 онд эхний дугаар гарч байсан Геофорум сэтгүүл 2018 онд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, ISSN (International Standard Serial Number) дугаарын эрхтэйгээр гарч эхэллээ. Сэтгүүлийн шинэ дугаар нь монголын газарзүйн боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилгоор "Газарзүйн боловсрол-Багшийн оролцоо" сэдвийн дор зохион байгуулж буй үндэсний хоёрдугаар форумд зориулагдсан болно.


Үндэсний форумыг анхдугаар МУБИС-ийн Газарзүйн тэнхим, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгээс ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнтэй хамтран 2016.12.09- нд "Газарзүйн шинжлэх ухаан, Газарзүйн боловсрол" сэдвээр зохион байгуулж, үндэсний эрдэмтэд судлаачдаас гадна Орос монголын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн орлогч дарга, ОХУ-ын Северцовын нэрэмжит экэологи- эволюцийн хүрээлэнгийн хуурай газрын экосистемийн салбарын доктор, С.Н.Бажа; ОХУ-ын Москвагийн их сургуулийн газарзүйн факультетийн картографийн багш доктор проф. А.В.Андреев: Москвагийн их сургуулийн Газарзүйн факультетийн Геоморфологийн тэнхмийн багш ШУ-ны доктор, проф. С.В.Концов; ОХУ-ын Буриадын их сургуулийн газарзүйн факультетийн нийгэм-эдийн засгийн газарзүйн тэнхмийн эрхлэгч проф. Б.О.Гомбоев; ОХУ-ын Санкт Петербургийн их сургуулийн газарзүй- геологийн факультетийн мөстлөг судлалын тэнхмийн багш доктор, доцент Маргарита Владимировна Сыромятина; БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургуулийн докторант Тэнгис нарын гадаадын эрдэмтэн судлаачид оролцсон.


Уг форумын үеэр газарзүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын уялдаа холбоог шинэ шатанд гаргах, багш нар, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар нийт 12 илтгэл хэлэлцэж нэгдсэн зөвлөмж гаргасны үр дүнд МУБИС-ийн газарзүйн тэнхим дээр "Эрдэмтний индэр", ЮНЕСКО-гийн “Дэлхийн усны өдөр" зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа нь газарзүйн багш, эрдэмтэн судлаач, оюутны хамтын ажиллагааг дээшлүүлэхэд чухал алхам болж байна. Эдгээр арга хэмжээнд одоогоор газарзүй болон хамаарах салбарын 30 гаруй тэргүүлэх эрдэмтэн оролцож, давхардсан тоогоор 2500-аад оюутан, багш нар хамрагдаад байгаа нь чамгүй үзүүлэлт юм.


Геофорум сэтгүүлийн шинэ дугаарын тэргүүн өгүүлэлд 21 дүгээр зууны газарзүйн боловсролын чиг хандлага, Geo-literacy-ийн талаар тусгаж, онол арга зүйн буланд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын нутагшилт ба зудын гамшиг, газарзүйн сургалтад МХТ болон гео орон зайн технологи ашиглах зэрэг өргөн хүрээг хамарсан өгүүллүүд багтаж байна. Түүнчлэн 2018 оны улсын газарзүйн олимпиадын асуулт даалгавар, Монгол улсын анхны ардын багш Г.Батсүх, монголын газарзүйн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн Э.М.Мурзаев нарын амьдрал, бүтээл, ажил үйлсийн талаар оруулсан нь уншигчдын хэрэгцээ, сонирхолд нийцэх буйзаа. 


Ерөнхий редактор, Проф. Е.Батчулуун


Ном, бүтээлийн төлбөр: 10,000

Та төлбөрөө ГОЛОМТ банкны 1410001858 /Монголын Газарзүйн Боловсролын нийгэмлэг/ дансанд шилжүүлнэ үү.
Гүйлгээний утга дээр та холбогдох утасны дугаараа бичээрэй. Бид таны утасны дугаар, и-мэйл хаягаар эргэн холбогдох болно.

Нэр
Холбогдох утас
И-мэйл хаяг

Шинээр нэмэгдсэн