МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

ОХУ, МОСКВА ХОТНОО ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОВ.

2026 оны 10 дугаар сарын 15–16-нд ОХУ-ын Серго Орджоникидзегийн нэрэмжит Геологи хайгуулын улсын их сургууль (МГРИ) зохион байгуулсан  GEONEXT 2026 олон улсын III форумд Газарзүйн тэнхимийн зөвлөх проф.Е.Батчулуун, проф. С.Хадбаатар нар оролцов.

Мөн  Москвагийн Зам тээврийн их сургуулийн 130 жилийн ойн нэрэмжит “III Международная научно-практическая конференция «Проектирование, строительство и эксплуатация объектов транспортной инфраструктуры в сложных климатических и инженерно-геологических условиях” сэдэвт олон улсын хуралд “Котловина Больших озёр (Западная Монголия) в проекте трансграничного транспортного перехода Россия – Монголия – Китай: геоэкологические основания" сэдвээр проф.С.Хадбаатар илтгэл тавилаа.  https://mtm.miit-ipss.ru/

“Боловсрол, технологи ба тогтвортой хөгжил” сэдвээр болсон уг форумд 20 орны 1000 гаруй төлөөлөгч оролцож, геологи, газарзүй, байгаль орчны судалгаанд хиймэл оюун ухаан ашиглах олон улсын сүлжээ лаборатори байгуулах, байгальд ээлтэй барилга байгууламж, эко аялал жуулчлал хөгжүүлэх, сургалт, судалгаанд хиймэл оюун ашиглах талаар хэлэлцэв.

Проф.Е.Батчулуун “Боловсрол ба мэргэжилтэн бэлтгэх” сэдвийн, проф.С.Хадбаатар “Байгалийн нөөц ашиглалт, нөхөн сэргээлт” сэдвийн хэлэлцүүлэгт  панелист хийв. Бүрэн мэдээлэл ба зураг энд: https://www.unkniga.ru/company-news/geonext-2026-v-mgri-sobral-bolee-1000-uchastnikov-iz-20-stran.html 

Дашрамд дурдахад, ОХУ-ын Серго Орджоникидзегийн нэрэмжит Геологи хайгуулын улсын их сургууль (МГРИ)-ийн Газарзүй-Геоэкологийн тэнхим ба МУБИС-ийн Газарзүйн тэнхим 2018 онд хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, багш оюутан солилцон, хамтарсан хээрийн дадлага хийдэг. 2023 онд тус сургуулийн проф.Ольга Анатолевна Хлебосолова оюутнуудын хамтаар Монголд ирж Говийн дадлагад, С.Хадбаатар, Г.Уранчимэг, П.Энхжаргал нар Москвад мэргэжил дээшлүүлж, газарзүйн ангийн 10 гаруй оюутан магистрант МГРИ-ийн оюутнуудтай Москва орчмын байгалийн нөөц газруудад хээрийн дадлага хийсэн билээ:  https://www.facebook.com/share/p/1F1xNj4DD1/