2024-02-03
Монголын газарзүйн боловсролд төдийгүй боловсролын салбарт томоохон хувь нэмэр оруулсан, багш, арга зүйч, боловсрол судлалын ухааны доктор.
1972 оноос хойш СХУ-ны хүрээлэн (хуучнаар), Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар тасралтгүй ажилласан. Ерөнхий боловсролын сургалтын бүтэц, хөтөлбөр, төлөвлөгөө, агуулга, арга зүйг хөгжүүлэх, Боловсролын стандарт (1998, 2001)-ын үндсэн үзэл баримтлал (түүний дотор газарзүйн)-ыг гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн.