МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

Олон улсын ус зүйн хөтөлбөр

Олон улсын ус зүйн хөтөлбөр (ОУУЗХ) - ийн ЮНЕСКО - ийн Засгийн газар хоорондын усны шинжлэх ухааны хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь 1975 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Нэгдсэн үндэстний систем дэх цэнгэг усны анхны бөгөөд цорын ганц Засгийн газар хоорондын санаачилга юм. ОУУЗХ - ийг ЮНЕСКО - ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг тус хөтөлбөрийн 168 гишүүн орны үндэсний хороод, олон улсын шинжлэх ухааны холбоод болон НҮБ - ын салбар бусад байгууллагууд харилцан зөвлөлдөх замаар боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлдэг. ЮНЕСКО нь Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр, ЮНЕСКО - ийн Усны боловсролын хүрээлэн, дэлхий дахины усны судалгааны төвүүд, усны тэнхмүүдээр дамжуулан усны шинжлэх ухааны суурь мэдлэгийг түгээх зорилгоор ажилладаг. 

Нидерланд улсын Делфт хотод байрлах ЮНЕСКО - ийн Усны боловсролын хүрээлэн нь 2003 оноос хойш ЮНЕСКО - ийн албан ёсны нэгж хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж болно. Тус хүрээлэн нь дипломын дараах сургалтаар усны  боловсрол олгодог дэлхийн хамгийн том байгууллага юм. ЮНЕСКО - ийн Усны боловсролын хүрээлэн нь 1957 оноос хойш хөгжиж буй 160 улс орны 14500 гаруй усны мэргэжилтнийг бэлтгэн гаргажээ. 

ЮНЕСКО - ийн удирдлага дор байдаг Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр нь Италийн Перугиа хотод байрладаг. Тус хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарын газар нь Дэлхийн усны хөгжлийн тайланг боловсруулах ажлыг удирдан зохицуулдаг бөгөөд НҮБ - ын Усын хөтөлбөрөөр дамжуулан НҮБ - ын 31 агентлагтай хамтран тус тайланг боловсруулан гаргадаг. Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр нь 2014 оноос эхлэн Дэлхийн усны хөгжлийн тайланг стратегийн асуудлын хүрээнд "Олон улсын нэгдсэн тайлан" - гийн нэмэлт хэлбэрээр гаргаж байна. 

ЮНЕСКО - ийн ивээл дорр байгуулагдсан устай холбоотой 30 гаруй төв байдаг бөгөөд эдгээр төвүүд нь бүс нутгийн болон олон улсын түвшинд ОУУЗХ - ийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулдаг. 

ЮНЕСКО - ийн гишүүд орнууд тус хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг үндэсний түвшинд хэрэгжүүлэх зорьдог. Энэхүү хөтөлбөрийн Монголын үндэсний хороог 2003 онд ЮНЕСКО - ийн Монголын үндэсний комиссын даргын тушаалаар анх үүсгэн байгуулсан бөгөөд 2013, 2015, 2017 хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж батласан. Үндэсний хороо нь хөтөлбөрийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, бүс нутгийн арга хэмжээнд идэвхтэй байр суурь баримталж оролцдог. 

Эх сурвалж: https://www.unesco.mn/63/subitem