МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

ГЕОФОРУМ Сэтгүүл

ГЕОФОРУМ СЭТГҮҮЛ, ДУГААР 11, 2022/01

МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ-ээс бүх нийтийн газарзүйн боловсрол, газарзүйн шинжлэх ухааныг сурталчлах, залуу судлаачид, багшийн хөгжлийг дэмжих зорилготой “Геофорум” сэтгүүлийг эрхлэн гаргадаг билээ.  

10,000

Редакторын зурвас  


"Геофорум” сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гар дээр очиж байна. Сэтгүүлийн тэргүүн өгүүлэл газарзүйн мэргэжлээр суралцагч оюутан, магистрын бие даалтын ажил, диплом болон залуу судлаачдын судалгааны ажил төдийгүй докторын диссертац бичиж туурвихад гардаг бэрхшээлийн нэг болох газарзүйн хэлийг зөв хэрэглэх, анхаарах зүйлийн талаар жишээн дээр тулгуурлан авч үзлээ. Уг сэдэв нь өргөн хүрээг хамрах ба сэтгүүлийг цөөн хуудсанд бүрэн хамрах боломжгүй тул зарим жишээгээр тодруулсан болно.


Энэ удаагийн “Онол-судалгаа" буланд ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн, МУБИС-ийн газарзүйн тэнхмийн багш, залуу судлаачдын бэлтгэсэн өгүүлэл орж байна. Боловсрол L судлалын үндэсний хүрээлэнгээс газарзүйн багш нарын хүрэлцээ, ажиллаж буй байдал, багш нарт тулгамдсан зарим асуудлыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгааны үр дүнг мөн буланд оруулав. Энэхүү судалгааны зарим үр дүнг 2022 оны 5 дугаар сарын 13 нд зохион байгуулсан "Газарзүйн багш нарт тулгамдсан асуудал- шийдэл-2022" үндэсний хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан билээ.


"Арга зүй-туршлага" буланд ерөнхий боловсролын сургуулийн суурь ба бүрэн дунд боловсролын түвшинд “Байгаль нийгмийн орчин" бүлэг сэдвийг заах арга зүйн зөвлөмжийг боловсруулан хүргэж байна. Ялангуяа өнөө үед чухлаар тавигдах болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг сургалтад хэрэглэх, юуг, хэрхэн, яаж заах талаар багш нарт туслах үүднээс шинжлэн судлах арга барилтай хослуулах, туршилт хийх замаар үйл ажиллагааг гүйцэтгэх дараалал ба мэдлэг чадварыг үнэлэх хувилбарын талаар өгүүлсэн нь багш нарт тулгарсан хэрэгцээнд нийцнэ байх гэдэгт итгэж байна.


"Ковид-19" цар тахлын улмаас хоёр жилийн турш зохиогдоогүй байсан Газарзүйн улсын олимпиад 2022 онд хүрээгээ тэлж, 9 ба 12 дугаар ангийнхныг хамруулсан билээ. Энэ жилийн олимпиадын багш, сурагчдын онолын, дадлагын асуултыг бүрэн эхээр нь оруулж байна. Сэтгүүлийн редакцын зөвлөл шинэчлэгдэж, хэд хэдэн гадаад гишүүнээр хүрээгээ өргөтгөв. ОХУ- ын Серго Орджоникидзе-ийн нэрэмжит Геологи хайгуулын их сургууль (ОГХИС)-ийн экологи- газарзүйн тэнхимийн тэргүүлэх профессор, шинжлЭХ ухааны доктор О.А.Хлебосолова, БНХАУ-ын Улаанхад дээд сургуулийн доктор Б.Бүрэнжаргал, Австрали улсын Ла Тробе их сургуулийн хүндэт профессор Маргарет Робертсон, Орос Монголын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн дарга доктор С.Н.Бажа нар бидний урилгыг хүлээн авсанд талархаж байна.


Газарзүйн шинжлэх ухааныг үндэслэгч академич Ш.Цэгмидийн 100 жилийн ойг тохиолдуулан гаргасан "Эрдэмтний индэр", Багшийн институтийн (хуучин нэрээр) газарзүйн салбарын анхны төгсөгч, ахмад багш Д.Дуламсүрэнгийн тухай,” Ярилцлага” булангаас, 2022 онд МУБИС- ийн газарзүйн тэнхимээс гаргасан 2 шинэ номын талаар танилцана уу. 


Ерөнхий редактор, Проф. Е.Батчулуун


Ном, бүтээлийн төлбөр: 10,000

Та төлбөрөө ГОЛОМТ банкны 1410001858 /Монголын Газарзүйн Боловсролын нийгэмлэг/ дансанд шилжүүлнэ үү.
Гүйлгээний утга дээр та холбогдох утасны дугаараа бичээрэй. Бид таны утасны дугаар, и-мэйл хаягаар эргэн холбогдох болно.

Нэр
Холбогдох утас
И-мэйл хаяг

Шинээр нэмэгдсэн