БНМАУ-ын
анхны Ардын
Багш Г.Батсүх 1911 онд төрсөн. 1921-1926 онд Нийслэл хүрээний
анхны бага сургуульд, 1926-1930 онд их зохиолч Д.Нацагдорж, газарзүйч
О.Намнандорж, зураач Л.Гаваа, Л.Намхайцэрэн нарын хамт Герман
улсад, 1960-1963
онд УБДС-д суралцсан. Гэгээрүүлэх
Яаманд заах аргын хэлтэс, Багшийн сургууль, 1956-1967, 1969-1982 онд УБДС-д
багш, тэнхмийн
эрхлэгчээр ажиллаж байв.
1946 онд гавъяат багш (улсад 6 дахь нь), 1981 онд Ардын
багш цол хүртжээ.
Г.Батсүх газарзүйн эхэн үеийн сургалтын хөтөлбөр, сурах
бичиг зохиох, орчуулах, редакторлах ажилд гол үүрэг гүйцэтгэж иржээ. 1931 онд 3
дугаар ангид үзэх “Газрын зүй” сурах бичиг, 1963 онд “Дунд сургуульд газарзүй заах арга”, 1977 онд “Физик газарзүйн дасгал ажил явуулах арга
барил” зэрэг бүтээл туурвин 1982 онд “ЕБС-д газарзүй заах арга” хамтын
бүтээлийн хэд хэдэн бүлгийг бичсэн нь одоо ч ашиглагдсаар байна.
“Анхны бага сургуулиудын түүх” (1961) номонд 61 (41эрэгтэй, 20
эмэгтэй) хүүхдийн анкет байдгийн 31-д “зарлага Гунгаагийн Батсүх нас 11, эмэгтэй, Цэцэн хаан аймгийн ёст бээсийн хошуу. Одоогийн хаяг:Амбан хааны
хороонд; Сургуульд орсон он, билгийн тооллын 11 он, 10-р сарын 3, аргын
тооллын 1921 он 11-р сарын 2” гэсэн байдаг.