Өнөөгийн уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй гол асуудал болоод байна. Үүнийг хэрхэн даван туулах вэ? Нэгэнт "нүдэнд харагдаж, гарт баригдахуйц" болсон уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, сөрөг үр дагаврыг нь бууруулахын тулд түүний талаар мэддэг, ойлгодог, сэргийлдэг байх ёстой. Энэ үүднээс ЮНЕСКО-гоос уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах гол “зэвсэг” бол боловсрол хэмээн тодорхойлж “Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол” (Climate Change Education)-ын үзэл санааг дэвшүүлэн тэргүүлэх чиглэлээ болгон зарласан.
Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол гэдэг нь УАӨ-ийн шалтгаан, үр дагавар, түүнийг даван туулах арга замын талаар мэдлэг, ойлголт эзэмших үйл явц юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс ангид орших хүн үгүй тул УАӨ-ийн боловсрол нь ажил, албан тушаал, амьдарч буй газар (хот, хөдөө), нас, хүйсээс үл хамааран энэ талаар мэдлэг, ойлголт эзэмшиж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай болох, улмаар амьдралын зөв хандлагад суралцах нь хүн бүр хувь хүний төдийгүй нийгмийн хэрэгцээ болно.
Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг сургалтын хэлбэр (албан-formal, албан бус-non formal амьдрах орчноос суралцах-informal) ээр олгох ба бүх шатны сургалтын байгууллага (цэцэрлэг, сургууль, их дээд сургууль г.м), олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гол үүрэгтэй.
Дэлгэрэнгүйг: "Цэнхэр дэлхий, ногоон амьдрал", "Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол" номоос үзнэ үү.
Бэлтгэсэн: Е.Батчулуун