Газарзүйн шилдэг залуу багшид шагнал гардуулав.
"Шагдар багш” сангаас жил бүр олгодог “Газарзүйн шилдэг залуу багш” шагнал гардуулах үйл ажиллагаа 2025 оны 10 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн шагналыг нийслэлийн Хан-Уул дүүргийн Гурван тамир сургуулийн багш Б.Ванчигдоржид “Шагдар багш”сангийн тэргүүн, багшийн зээ хүү Сангийн яамны татварын бодлогын газрын дарга О.Тэлмүүн гардууллаа. Тэрээр МУБИС-н Газарзүйн тэнхимийн 2017 оны төгсөгч, залуу багш нарын төлөөлөл билээ. Багш Б.ВанчигдоржУлсын олимпиадаас:2022 онд мөнгөн медаль;2023 онд алтан медаль;2024 он мөнгөн медаль; Бэлтгэсэн сурагчид Улсын олимпиадаас алт, мөнгөн медаль хүртэж олон улсын олимпиадад амжилттай оролцсоны зэрэгцээ бэлтгэсэн сурагчдын ЭЕШ-н дундаж оноо 710 БҮТ болон БЕГ-аас зохион байгуулсан 12-р ангийн “Цахим сургалтын багш”, “Модуль сургалт”-ын сургагчаар багш Мөн мэргэжлийн багш нарт зориулсан “Газарзүйн сорил, даалгаврууд” гарын авлагыг 2025 онд хэвлүүлэн нийтийн хүртээл болгоод байна. Жич: Шагдар багш сангаас жил бүр олгодог энэхүү шагнал нь өргөмжлөл, 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагалддаг ажээ.Газарзүйн тэнхим