Изотермийн аргаар зураг зохиох
Аливаа үзэгдэл юмсын ижил утгатай цэгийг шугамаар холбон
үзүүлдэг аргыг ижил шугамын арга гэнэ. Ямар үзэгдлийг зураглаж байгаагаас
хамааран ижил шугамыг өөр өөр нэрлэдэг. Жишээ нь: агаарын даралтыг үзүүлсэн
ижил шагамыг -изобар, температур буюу дулааны тархалтыг үзүүлсэн бол изотерм,
далай, нуур, гол мөрний гүнийг үзүүлсэн бол –изобат хэмээн ялгаатай нэрлэнэ.
Эдгээрийн тусламжтайгаар тухайн зүйлийн тархалт, шинж чанарыг мэдэж болно.
Изотермээр хэрхэн зураглах вэ?
1. Бэлтгэл үе шат:
• Үүний тулд
бидэнд тоон мэдээлэл байх шаардлагатай (Хүснэгт 5.2-д үзүүлсэн агаарын
температурын 100С-аас дээших нийлбэрийг хараарай).
• Дараа нь
монгол орны нэргүй зураг дээр аймгийн төвүүдийг тэмдэглэж дэргэд нь тус бүрийн
температурын нийлбэрийг харандаагаар бичнэ.
• Эдгээр тоон
утгын хамгийн их, багыг харгалзан ямар шатлалтайгаар хэдэн изотерм байгуулахаа
сонгож авна. Үүнд: 1000-1500С гэсэн ангилалд Алтай, Улиастай, Цэцэрлэг
1500-2000С-д Мөрөн, УБ, Булган, Баянхонгор, Арвайхээр
2000-2500С-д СБ,
Мандалговь, Баруун-Урт, Өндөрхаан,
Ховд
2500-3000С-д Даланзадгад, Сайншанд хотууд багтаж байна. Иймд изотермээ 1500С, 2000С, 2500С
гэсэн 3 янзын тоон утгаар байгуулж болох юм.
2. Зураглах үе шат:
• Нэргүй
зураг дээр тэмдэглэсэн нийлбэр дулааны хэмжээг харгалзан эхлээд изотермээ
ойролцоолон зурж ерөнхий дүр зураг гаргаж авна.
• Дараа нь
изотермийн шугамууд хаагуур, ямар газраар дайран өнгөрөхийг нарийвчлан зурна. Үүний тулд газарзүйн
солбицол нарийвчлан тодорхойлохын нэгэн
адил интерполяцийн аргыг хэрэглэнэ. Ийнхүү нийлбэр дулааны хуваарилалтын зураг
бэлэн болно.
• Байгуулсан
изотермээ ашиглаж дүгнэлт гаргана.
Тухайлбал, Монгол орны өмнө хэсгээр 10С-аас
дээших дулааны нийлбэр хамгийн их байхад хойд хэсгээр 2 дахин бага байгаа
шалтгааныг тодорхойлохын тулд физик газарзүйн зурагтай тулган харьцуулна. Жишээ
нь: 1500С хүртэлх температуртай газруудад Хангайн нуруу, Хөвсгөлийн уулс,
15000-2000С-д Хангайн нурууны бэл, Хан-Хөхийн орчим, Хэнтийн уулс, 2000-2500С-д Дорнодын тал, Их Нууруудын
Хотгор, Нууруудын хөндий, 2500С-аас дээших хэсэгт Говийн аймгууд багтаж байгаа
нь үндсэндээ байгалийн бүсээс хамаарч байна.
Бэлтгэсэн Е.Батчулуун