Уур амьсгалын
диаграмм дээр тухайн газрын нэр, гадаргын өндөр, газарзүйн байрлал, дундаж
температур, жилийн нийлбэр тунадасны хэмжээ зэрэг нэмэлт мэдээлэл агуулдаг.
https://www.klimadiagramme.de/
Энэ цахим хуудсанд дэлхийн янз бүрийн газрын тунадас ба температурын мэдээлэл
ба уур амьсгалын диаграммыг 2 хэлбэрээр байрлуулсан байдгийг сургалтад ашиглах
боломжтой.
Энэ цахим хуудас герман хэл дээр боловч "газарзүйн хэл"-ээр байгаа тул ашиглахад хэцүү биш болохыг анхаарна уу.
Тив, эх газраар ялган үзэхийн тулд “Kontinente”;
“Lander/Alle Stadte”-цэсээс газрын нэрийг “Afrika”
–“Addis Abeba”, “Asien” –Mongolei”– “Khovd” гэхчлэн сонгоно.
“Kontinente” цэс нь газарзүйн
байрлал, орших өндрийн талаар “Ховд хотын
солбицол х.ө.64°35', з.у 91°34', орших өндөр д.т.д 1406 м;
Гибралтар х.ө 36°09’,б.у 5°21', д.т.д 5 м; Архангельск-х.ө.64°35', з.у 40°30, д.т.д 13 м”г.м. мэдээлэл агуулна.
Уур амьсгалын диаграммд анализ хийн дүгнэлт гаргах жишээ:
Энэ газрын уур амьсгалын байдлыг ерөнхийд нь авч үзвэл хүйтэн, хуурай бөгөөд
манай орноос нэлээд хойш, магадгүй туйлын бүсэд ч байж болохоор байна. Учир нь 1
дүгээр сардаа агаарын температур –25С-аас доош, 6-р сард дөнгөж 0С болох боловч
хамгийн дулаан сар болох 7 дугаар сард +5С-аас хэтрэхгүй, жилд зөвхөн гуравхан сар
(6,7,8-р сар) 0С-аас дээш дулаан байгаа нь үүнийг гэрчилнэ.
Тунадас ерөнхийдээ бага
буюу 7-аас 10 дугаар сард ихэнх нь унах боловч жилийн нийлбэр тунадасны хэмжээ
143 мм байгаа нь ихээхэн хуурай болохыг харуулж байна гэх мэт санааг гаргасан байх
шаардлагатай. Мөн төрөл бүрийн тоон үзүүлэлт өгч дундаж температурыг гаргах,
сарын, хоногийн дунджийг олох, термометрээр температур хэмжин, график дээр
дүрслэх зэргээр ажиллана.
Бэлтгэсэн Е.Батчулуун ("Газарзүйн боловсролын үндэс" номд орсноор авав)