МУБИС-ийн Газарзүйн тэнхим болон
Монголын Газарзүйн Боловсролын Нийгэмлэгээс хамтран 2024 оны 12-р сарын 17-ны
өдөр Эрдэмтний индэр-Зочин профессорын лекц зохион байгууллаа.
Үүнд Австралийн
Сиднейн их сургуулийн судлаач, PhD Т. Навчаа “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн
бэлчээрийн экосистемд гарч буй өөрчлөлт” сэдвээр лекц уншиж, шинжлэх ухаан
болон боловсролын салбарын олон мэргэжилтэн хүрэлцэн ирэв. Уг лекцэнд МУБИС-Газарзүйн
тэнхим болон МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, оюутнууд, гадаад дотоодын магистрантуудаас гадна ЕБС-ийн
багш нар, Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, зэрлэг
амьтан судлах, хамгаалах төвөөс мэргэжилтнүүд оролцлоо.
Лекцийн үеэр PhD Т. Навчаа
дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол орны бэлчээрийн экосистемд үзүүлэх гол
нөлөөлөл, энэ өөрчлөлтөд дасан зохицох боломжийн талаар тодорхой судалгааны
дүнг танилцуулсан юм. Тэрээр бэлчээрийн газрын ургамалжилтын бүтэц, хөрсний
үржил шим, усны хангамжид уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөллийг
Монгол орны жишээн дээр судалсан үр дүнгээ хуваалцсан болно.
Лекцийн төгсгөлд багш, судлаачид
бэлчээрийн доройтлын асуудлыг шийдвэрлэх инновацлаг арга замуудын талаар санал
солилцлоо.