МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

Балба улсын тухай сонирхолтой баримтаас

- Балба улсад дэлхийн хамгийн өндөр 10 уулын 8 нь байрлах ба хамгийн өндөр оргил болох Эверест байдаг.  

- Балбын далбаа дөрвөн өнцөгт хэлбэртэй биш цорын ганц төрийн далбаа бөгөөд давхарласан хоёр гурвалжнаас бүрдэнэ.

- Газар нутгийн хувьд жижиг ч Балба нь 123 гаруй хэлээр ярьдаг, 120 гаруй үндэстэн ястнуудаас бүрдэнэ.

- Балба улс аль нэг улсад колоничлогдож байгаагүй Азийн цөөхөн орны нэг юм.

- Нийслэл Катманду нь эртний сүм хийдүүд, хөл хөдөлгөөн ихтэй гудмаараа алдартай. Катмандугийн хөндийд Патан, Бхактапур Дурбар талбай зэрэг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй газрууд бий.

- Балбад шинэ жилийг 4 дүгээр сарын дундуур тэмдэглэдэг бөгөөд "Бискет Жатра" гэж нэрлэдэг.

- Балба нь 2015 онд шинэ үндсэн хуулиа баталж холбооны бүгд найрамдах засаглалтай болсон.

- Хинду шашинд  үхрийг дээдэлдэг бөгөөд Балбын үндэсний билэгдэлт амьтан юм.    

- Балба хаврыг өндөр уулсын дунд ургадаг рододендрон (үндэсний цэцэг) гоёмсог харагдуулдгаараа алдартай.  

- Балбад үндэсний хоол нь угсаатны олон янз байдал, газарзүйн байршлаас шалтгаалан олон янз байдаг ба момо (банш), дал бхат (сэвэг зарам, будаа, хүнсний ногоо), гандрук (исгэсэн ногоон навчит ногоо) зэргийг голлон хэрэглэнэ.

- Балбын нийслэлд, Рупандехи дүүрэгт байрлах Лумбини нь Бурхан багшийн төрсөн газар гэж үздэг бөгөөд мөргөлийн ариун дагшин газар юм.

- Нийт газар нутгийн ердөө 20 орчим хувьд газар тариалан эрхлэх боломжтой ч  хөдөө аж ахуйн салбар эдийн засаг, иргэдийн амьдралын гол амьжиргааг тодорхойлдог.

- Уулын аялал жуулчлал Балбын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэх ба Гималайн өндөр оргилд авирах, үзэх хүсэлтэй жуулчид дэлхийн олон орноос ирдэг.

- Индра Жатра фестиваль бол Катмандугийн сэтгэл хөдөлгөм, чухал баяруудын нэг бөгөөд амьд бурхан Кумари сүйх тэргэнд суун хотоор аялдаг ажээ.  

- Өвөрмөц хээ, өнгөөрөө алдартай Дака даавуу нь Балбад хийсэн гар хийцийн нэхмэл даавуу бөгөөд голчлон уламжлалт малгай, алчуурт хэрэглэгддэг, брэнд юм.  

- Балба улс Бикрам Самбат хэмээх өвөрмөц хуанлийн системийг ашигладаг бөгөөд энэ нь Григорийн тооллоос ойролцоогоор 56 жил 8 сараар түрүүлж явдаг.  

- Балба улсын хүн амд 20-иос доош насныхан бараг тал орчим хувийг эзэлдэг онцлогтой.

Эх сурвалж: https://www.facebook.com/givemetravel

Шинээр нэмэгдсэн