Дэлхий дээр өнөөдөр 600 гаруй угсаатны 7 тэрбум гаруй хүн амьдарч байна. Дэлхийн хүн ам 1800 он хүртэл 1 тэрбум хүрээгүй байсан бол сүүлийн 200 жилийн хугацаанд 1 тэрбумаас 7 тэрбум хүртэл өссөн. Дэлхийн 200 гаруй улс орнуудаас Хятад болон Энэтхэг улсууд 1 тэрбум давсан хүн амтай. Тэгвэл Хятад буюу мандарин хэлээр дэлхийн хүн амын 1/7 нь ярьдаг бөгөөд хамгийн олон хүн ярьж буй хэл ажээ.
- Мандарин хэл: 1.1 тэрбум гаруй хүн ярьдаг. БНХАУ, Тайвань болон Сингапур улсын албан ёсны хэл болдог.
- Англи хэл: 983 сая хүн ярьдаг. Ази тивээс Энэтхэг, Филиппин, Сингапур албан ёсны хэлээ болгосон бол Бахрейн, Бангладеш, Бруней, Малайз, Катар, Йордан, Кувейт, Израиль, Шри-Латнак, АНЭУ, Кипр зэрэг улсууд де факто албан ёсны хэл юм. Европ тивээс Их Британи, Ирланд, Мальт улсууд, Австрали-Номхон далайн бүсээс Австрали, Шинэ Зеланд болон Номхон далайн орнууд, Америк тивээс АНУ, Канад, Белиз, Гайана болон Карибын тэнгисийн ихэнх улсууд, Африк тивийн 20 гаруй улс албан ёсны хэлээ болгосон.
- Испани хэл: 518 сая хүн ярьдаг. Испани улсаас гадна Латин Америкийн Аргентин, Болив, Чили, Колумби, Коста-Рика, Куба, Доминиканы БНУ, Эквадор, Сальвадор, Гватемал, Гондурас, Мексик, Никарагуа, Панам, Парагвай, Перу, Уругвай, Венесуэл, Эквадорын Гвиней улсын албан ёсны хэл болдог бол АНУ, Белиз, Андорра улсуудад өргөн хэрэглэгддэг.
- Хинди хэл: 430 гаруй сая хүн ярьдаг. Энэтхэг, Пакистан, Балба, Фижи арлын улсуудын албан ёсны хэл юм.
- Араб хэл: 422 сая гаруй хүн ярьдаг. Баруун өмнөд Ази буюу Ойрхи Дорнод болон Сахараас хойш орших 30 орчим улсын албан ёсны хэл болдог.
- Малай хэл: 247 сая орчим хүн ярьдаг. Зүүн Өмнөд Азийн тэр дундаа Индонез, Бруней, Малайз, Тайланд болон Индонез улсын албан ёсны хэл юм.
- Франц хэл: 233 сая хүн ярьдаг. Франц болон Бельги, Люксембург, Монако, Швейцар зэрэг Европын улсуудаас гадна Канад улс, Баруун Африк, Номхон далайн бүсийн зарим улсуудыг оролцуулаад 30 орчим улсын албан ёсны хэл юм.
- Бенгал хэл: 224 сая хүн ярьдаг. Энэтхэг, Бангладеш улсуудын албан ёсны хэл болдог.
- Португал хэл: 215 сая хүн ярьдаг. Португал болон Америк тивийн Бразил, Африк тивээс Мозамбик, Кабо Верди, Ангол, Гвиней-Бисау, Сан-Томе Принсипи улсуудын албан ёсны хэл.
- Орос хэл: 201 сая орчим: Орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан зарим улсуудын албан ёсны хэл болно.