Газар нутгийг тусгай хамгаалалтад авч хамгаалах нь дэлхий нийтийн хэмжээнд байгаль орчны доройтлыг хязгаарлан зогсоож, байгалийн жам ёсны шүтэлцээт харьцааны нөхцлийг хангах сонгодог хэлбэр болохын хамт хүн төрөлхтний байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг үе дамжуулан үлдээх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангаж, улмаар улс орнууд байгаль орчиндоо зохицон хөгжих үзэл санааг баталгаажуулах үндсэн аргуудын нэг билээ. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг /ТХГН/-ийг зориулалтаар нь Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Байгалийн нөөц газар ба Дурсгалт газар гэж 4 үндсэн төрөлд хуваадаг ба эдгээр нь ховор амьтан, ургамлын өлгий нөхөн сэргэх, үржих, түгэн тархах голомт нутаг болж байдаг.
Сайтын холбоос: https://eic.mn/spa/index.php