Доктор Галсангийн Содномваанчиг (1940-2009)
1971 онд МУИС-ийн газарзүйн анги төгсөн СХУ-ны хүрээлэн (хуучнаар), Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж, ЕБС-ийн сургалтын бүтэц, хөтөлбөр, төлөвлөгөө, агуулга, арга зүйг хөгжүүлэх, Боловсролын стандарт (1998, 2001)-ын үндсэн үзэл баримтлал (түүний дотор газарзүйн)-ыг гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан. 1999 онд “Монгол орны эдийн засгийн газарзүйн хичээлийн агуулга, арга зүй” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. “Монгол орны эдийн засгийн газарзүй” сурах бичгийн үндсэн зохиогч, 1972 онд анх зохиосон нь олон удаа хэвлэгдсэн.