Хүн амын талаарх энэ мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
Ашиглах линк:
https://ourworldindata.org/explorers/population-and-demography?tab=map&time=2023&Metric=Population&Sex=Both+sexes&Age+group=Total&Projection+Scenario=None&country=CHN~IND~USA~IDN~PAK~NGA~BRA~JPN
- Линк дээр дарангуут гарч ирж буй зураг нь дэлхийн улсуудын хүн амын тоог үзүүлсэн болно.
- Мэдээллийг газарзүйн зураг байдлаар, хүснэгтээр, эсвэл графикаар гэхчлэн олон хувилбараар авч болно.
- Курсораа тухайн сонирхож буй улс дээр аваачвал 2023 оны хүн амын тоо болон 1950 оноос хойших өсөлтийн график харагдана. Жишээ нь: Монгол улс дээр курсораа аваачвал 3.43 сая гэж гарч байна.
- Хүн амын тоо Хүн амын тоо 1950 оноос хойш он, оноор хэрхэн өөрчлөгдсөнийг харья гэвэл зургийн зүүн гар талын доод өнцөгт буй "Play time lapse" гэсэн товчон дээр дарна.
- Бүс нутгаар харах бол баруун гарын дээд буланд буй товчыг сонгоно. Жишээ нь: Ази, Европ гэхчлэн сонгож болно.
- Аль ч хэлбэрээс үл хамааран татаж авч, хадгалж болно.
Бэлтгэсэн Ембүү Батчулуун 2024.9.10