МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

Байгалийн хий

Байгалийн хий бол дэлхийн эрчим хүчний хангамжийн хамгийн чухал цэвэр, ашигтай эх үүсвэр болоод байна. Байгалийн хийн нөөц олдоц ихтэй, цэвэр бас хямд түлш бөгөөд эрчим хүчний салбарт эдийн засгийн олон талын үр ашигтай юм. Байгалийн хий буюу шатдаг хий нь метан хийнээс тогтсон шатах ашигт малтмал юм.


ОУ-ын эрчим хүчний агентлагийн таамаглалаар байгалийн хийн хэрэгцээ ирээдүйд дэлхийн эрчим хүчний 2 дахь том эх үүсвэр болно гэсэн тооцоо гаргасан байдаг.Дэлхий дээрх байгалийн хийн нөөц 1960 онд 20 гаруй триллион куб.метр байсан бол 2016 оны байдлаар 200 гаруй триллион куб.метр гэж үзэж байгаа. Байгалийн хийн гол тоглогч бол ОХУ, АНУ-аас гадна Персийн булангийн орнууд ажээ. 

Шинээр нэмэгдсэн