МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Бидний тухай

Ембүүгийн Батчулуун

Е.Батчулуун Бүтээлийн жагсаалт:http://geoforum.mn//files/editor/20240212180228buteeliin jagsaalt-2024-2-12.pdf

Газарзүйн ухааны доктор (Ph.D), профессор, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгийн тэргүүн, "Геофорум" (ISSN:2617-5118) сэтгүүлийн эрхлэгч, Газарзүйн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн.


Физик газарзүй, газарзүйн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, насан туршийн боловсролын чиглэлээр 300 орчим бүтээл туурвиснаас 50 гаруй нь англи, орос, герман хэл дээр хэвлэгдсэн.

“Дэлхий судлал”, “Газарзүйн боловсролын үндэс”, “Физик газарзүйн нэр томъёоны тайлбар толь”, “Газарзүйн англи-монгол, монгол-англи толь” бүтээлээс гадна  Springer Nature-д хэвлэгдсэн “The Physical Geography of Mongolia” https://link.springer.com/book/10.1007/978-3-030-61434-8, “Монгол орны физик газарзүй” (2020), “Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс” (2021) номын ерөнхий редактор.

Газарзүйн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, зөвлөмж боловсруулах, дунд сургуулийн Байгалийн шинжлэл, Хүн байгаль, Газарзүйн сурах бичгүүдийн зохиогчийн багийн ахлагчаар 1998 оноос хойш ажилласан.


Бүтээлтэй танилцах: https://www.researchgate.net/profile/Batchuluun-Yembuu/research

Шинээр нэмэгдсэн